Эмийн үйлдвэр

“МАНБА ДАЦАН” Эмийн үйлдвэр

Бидний тухай

МАНБА ДАЦАН Эмийн үйлдвэр

“Манба Дацан” эмийн үйлдвэр нь 1990 онд Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв “Манба Дацан”гийн салбар болон байгуулагдсан бөгөөд уламжлалт эм үйлдвэрлэийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй анхны мөн салбртаа тэргүүлэгч үйлдвэрийн нэг юм.

Бид байгуулагдсан цагаасаа эхлэн 25 жил:

  • Эм үйлдвэрлэл
  • Сургалт, судалгаа шинжилгээ
  • Лаборатори
  • Гадаад дотоод харилцаа

гэсэн үндсэн 4 чиглэлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Зорилго

Монгол улсын хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг даган мөрдөхийн зэрэгцээ, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалаж, хэдэн зууны туршид хэрэглэж үр дүн нь баталгаажсан, байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр эм үйлдвэрлэн, монгол эмийн түүхий эд, сонгодог жорыг орчин үеийн шинжлэх ухааны гайхамшигт ололттой хослуулан хөгжүүлж, өнөө цагт эмнэлзүйн практикт тохиолдож буй өвчин эмгэгийн мөн чанартай уялдуулан судалсаны үндсэн дээр ард иргэдэд чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх. Цаашид GMPийн шаадрлага хангасан монгол эмийг дэлхийн зах зээлд таниулан гаргах чин хүсэл зорилготойгоор ажиллаж байна.

Бидний олот амжилт

Бид 2003 онд Монголд анх удаа “Оюу 25″,” Шүр 25″ эрдэнийн эм үйлдвэрлэн шинэ бүтээлийн патент авсан. “Оюу 25″,” Шүр 25″ эрдэнийн эм нь 2009 оны “УАУны анхдугаар чуулган” аас шилдэг бүтээлийн “Гранпри” шагнал хүртсэн

“Ум Аа Хум” “Довчэн Дагво Дорж Жадба” тусгай найрлагат утлагууд бүтээж шинэ бүтээлийн патент авсан.

“Манба Дацан” эмийн үйлдвэр нь “Оточ Манрамба” Дээд Сургууль, Монгол Улсын Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль зэрэг сургуулиудын бакалавр, магистр, доктор, нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын эм, эмийн түүхий эдэд хийсэн онолын болон эмнэлзүйн, лабораторийн туршилт судалгааны ажлыг дэмжих, холбогдох материалаар хангах, өөрийн баазыг ашиглуулах, зөвлөх, хамтран гүйцэтгэх ажлыг жил бүр зохион байгуулладаг.

“Оточ Манрамба” Дээд Сургуультай хамтран тус сургуулийн оюутнуудын зуны ургамлын хээрийн дадлагыг хөдөөгийн бааз болон холбогдох шатны байгуулагаас зөвшөөрөгдсөн талбайд зохион байгуулж, байгал орчноо хамгаалах, эмийн түүхий эдийг түүж бэлтгэх, тарималжуулах, хатаах, цэвэрлэх зэрэг УАУны эмийн түүхий эд бэлтгэх арга технологид сургадаг.

МУЭСТ “Манба Дацан”ийн харъяа “Оточ Манрамба” Дээд Сургуультай хамтран, тус сургуульд суралцаж буй хүний их эмч, эм зүйч, сувилагчийн ангийн оюутнуудын “Эм судлал, эмийн түүхий эд”, “Эмийн жор, технологи 1”, ”Эмийн жор, технологи 2” зэрэг хичээлүүдийн дадлагыг, УАУны чиглэлээр мэргэжил дээшлүүлж буй магистр, доктор, төгсөлтийн дараах нарийн мэргэжлийн сургалтыг “Манба Дацан” эмийн үйлдвэрт зохион байгуулдаг

Эм, эмнэлэгийн техник” олон улсын үзсэглэн худалдаанд амжилттай оролцсон Диплом

Монгол улсад үндэсний эмийн үйлдвэр үүсч хөгжсөний 80 жил, Хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойн шилдэг эмийн үйлдвэр.

Монголын эмзүйн байгуулгуудын нэгдсэн “Эм” холбооны нэрэмжит шагналуудыг удаа дараалан хүртэж байсан.

Монгол улсын эмийн бүртгэлд өөрийн үйлдвэрийн эмийн бүтээгдэхүүнийг 100% бүртгүүлэн, бүртгэгдсэн эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг дотоод, гадаадын иргэдийг эмчилэн үйл ажиллагаагаа явуулж байна.

“Манба Дацан” эмийн үйлдвэр нь Монгол улсын статистик дүн мэдээ болон ДЭМБын судалгаа, “Манба Дацан” уламжлат анагаах ухааны төв эмнэлгийн статистик дүн мэдээнд үндэслэн зонхилон тохиолдох болон халдварт өвчний үед хэрэглэх эмийг уламжлалт анагаах ухааны жороос онолын дагуу сонгон авч үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлэн, эмнэлзүйн практикт үр дүнгээ өгч байна.

ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ

МАНБА ДАЦАН Эмийн үйлдвэр

Сүүлийн жилүүдэд Монголын уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүд өсөн нэмэгдэж, уламжлалт эмнэлгүүд олноор үүд хаалгаа нээх болсонтой холбогдон уламжлалт эмийн хэрэгцээ өссөөр байна. Гэвч үйлдвэрлэлийн түвшинд чанарын өндөр шаардлага хангасан, хоргүй, аюулгүй, сонгодог уламжлалт эмээр хангагдах явдал туйлын чухал билээ. Аливаа эмч, эмнэлгийн байгууллагын эмчилгээний үр дүн нь эмийн чанараас шууд хамааралтай байдаг. Чанарын шаардлага хангах эсэх нь үл мэдэгдэх түүхий эдээр үйлдвэрлэлийн тодорхой дамжлагат ажиллагаа, жорын нарийн тогтоосон орц зэргийг үл хамааран эм үйлдвэрлэж өвчтөнд турших нь хамгаас аюултай юм.

Дэлгэрэнгүй