Онлайн хийд

Бусдад туслахуй Анагаах ухааны МАНБА ДАЦАН хийд

Онлайн хийд

Бусдад туслахуй Анагаах ухааны МАНБА ДАЦАН хийд

Сүсэгтэн олон та бүхэн орон хийдэд биечлэн ирэх боломжгүй байгаа болон хөдөө орон нутаг, алс хол гадаад улсад амьдран суугаа бол та бүхэндээ зориулан онлайн хийд булангаа ажиллуулахаар боллоо. Та доорхи айлтгалуудаас сонгон идэвхижүүлж хуралдаа нэрээ оруулах боломжтой. Өдөр тутмын хурал айлтгалаас сонгон айлдуулахад танд илүү тохиромжтой. Харин даллага, гүрэм заслууд, сэржимтэй номуудыг өөрийн биеэр байж айлдуулдаг.

Онлайн хийд
Төлбөр авах данс:
Жич: Гүйлгээний утга дээр өөрийн нэр, утасны дугаараа тодорхой бичнэ.

Өдөр тутмын хурал айлтгал

wdt_ID Хурал айлтгал Тайлбар
1 Алтангэрэл Айл гэр, албан байгууллагад эрдэм ном, эд хөрөнгө, буян хишиг арвижуулахад болон гал, усны аюул, өвчин зовлон барцад саадыг гэтлэхийн тухайд айлдуулна.
2 Ариун сан Ариун бус бүхнийг ариусган, үл зохилдох зэтгэр түйтгэрийг ариусгахын тухайд айлдуулна.
3 Арван гурван сан Аян замын үйлс, ажил үйлс түргэн бүтээхийн тухайд айлдуулна.
4 Аюуш Амь насыг бататган уртасгаж амар амгалан бүтээхээс гадна хүүхдийг ад зэтгэрийн хорлолоос авран хамгаалахын тухайд айлдуулна.
5 Барцадламсэл Аливаа ажил үйлс бүтээхэд тотгорлогч гадна, дотно нууцын барцад саадыг арилгаж үйлдэхийн тухайд айлдуулна.
6 Бүжинлхам Эмэгтэйчүүдийн өвчинг амирлуулан, айл гэрт үр хүүхдийн буян заяаг тэтгэхийн тухайд айлдуулна.
7 Базарсад Элдэв хорлолыг дарж, нүгэл хилэнцийн түйтгэрийг арилгахын тухайд айлдуулна.
8 Бардосолдэв Нас нөхцөгсдийг зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэж дараа төрөлдөө сайн төрлийг түргэн олоход нь зориулсан залбирал ерөөлийн айлтгал.
9 Банзрагч Хүүхэд нялхасын өвчин ад зэтгэрийг амирлуулан авран сахихын тухайд айлдуулна.
10 Бумчин Хүүхэд нялхасын арван таван адаас авран хамгаалж тэдний амь насыг бататган уртасгаж, өвчин зовлонгүй эрүүл энх байлгахн тухайд айлдуулна.
Хурал айлтгал Тайлбар

Ядам, ханд, чойжин сахиуснуудын айлтгал

wdt_ID Айлтгал Тайлбар Хэрэглэгдэх зүйл
1 Арван хангал Өвчин зовлон, зуурдын үхэл хагацал, хар цагаан хэл амны хорлол, адын хорлол, лусын хорлол, хүмүүн хийгээд хүмүүн бусын хорлол, хараал жатгаас аварч арилган, нас буян, эд агуурс, буян хишиг. Тавгийн идээ
2 Гомбо Махгал сахиусыг тахих сахиус бөгөөд муу үйл нисванисаас ангижруулах, барцад зэтгэргүй байх зуурдын зовлонгоос түргэн гэтэлгэхэд айлдуулна. Тавгийн идээ
3 Гонгор Санасан хэрэг бүтээх, буян хишиг дэлгэрүүлэх, эд барааг элбэгжүүлэн баяжуулахад айлдуулна. Тавгийн идээ
4 Жигжид Сэтгэл түвшин байлгах аюул ослоос хамгаалахад айлдуулна. Тавгийн идээ
5 Лхам Аливаа үйлсийг тэтгэн бүтээхэд айлдуулна. Тавгийн идээ
6 Намсрай Буян хишиг дэлгэрүүлэх, өглөг буян арвижуулан хамаг амьтныг амгалан байлгахад айлдуулна. Тавгийн идээ
7 Очирваань Аливаа ослоос хамгаалах, гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулах, буян хишиг дэлгэрүүлэх, өглөг буян арвижуулан хамаг амьтныг амгалан байлгахад айлдуулна. Тавгийн идээ
8 Чойжоо Аливаа хэрэг үйлийг зөв замд нь оруулахад айлдуулна. Тавгийн идээ
9 Шалши Амгалан тайван байх, аюул ослоос хамгаалахад айлдуулна. Тавгийн идээ
10 Жамсран Аливаа ослоос хамгаалах, гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулах, буян хишиг дэлгэрүүлэх, өглөг буян арвижуулан хамаг амьтныг амгалан байлгахад айлдуулна. Тавгийн идээ
Айлтгал Тайлбар Хэрэглэгдэх зүйл

Буян хишгийн даллага

wdt_ID Айлтгал Тайлбар Хэрэглэгдэх зүйл
1 Алтангэрэлийн даллага Нас буян арвижуулах, өвчин зовлонгүй амьдрах, эд баялгаар элбэг байх, аливаа санасан сайн сайхны буян арвижих тухай айлдуулна. Тавгийн идээ
2 Говийн лха Айл өрхийн заяаны таван тэнгэрийг тахих зан үйлийн уншлага бөгөөд буян заяаг тэгшитгэн үйлс бүтээх, сүлд хийморь сэргээхэд айлдуулна. Тавгийн идээ
3 Далха Алс зорихын өлзийд, айл гэрийн ноён нурууг тэгшитгэх болон адуу малын гарзанд айлдуулна. Тавгийн идээ
4 Дарь эхийн даллага Эд эдлэл арвижуулах, үр хүүхэд заяах, сайн чуулган бүхнийг хураахад айлдуулна. Тавгийн идээ
5 Дашчиравийн даллага Айл гэрийн гал голомтыг батжуулах, буян хишиг эд баялгийг арвижуулах, ажил үйлсийг бүтэмжтэй байлгахад айлдуулна. Тавгийн идээ
6 Намсрайн даллага Эдээр элбэг байлгах, буян хишиг арвижуулахад айлдуулна. Тавгийн идээ
7 Гэнцэнбэлцэгийн даллага Насны ханийг урин дуудах зан үйлийн уншлага бөгөөд хатуу буюу эр жилтэй эмэгтэйчүүд айлдуулна. Тавгийн идээ
8 Үрийн даллага Үр хүүхдийн буян заяа дуудах зан үйлийн уншлага ба үрийн заяа тэгшитгэхэд уншуулна. Даллаганы уутанд хүүхдийн тоглоом
Айлтгал Тайлбар Хэрэглэгдэх зүйл

Буян хишгийн даллага

wdt_ID Айлтгал Тайлбар Хэрэглэгдэх зүйл
1 Цагаан шүхэртийн догжир Цагаан хэл амны бузар дарахад айлдуулна. 500 гр арвайн гурил
2 Хамчунагвын догжир Хар хэл амны бузар дарахад айлдуулна. 500 гр арвайн гурил
3 Сэндомын догжир Атаа жөтөө дарах болон хараал хариулахад айлдуулна. 500 гр арвайн гурил
4 Доржнамжимын жавтий Эд эдлэл, идээ унд, явдал мөрөөс үүдэлтэй бузар дарахад айлдуулна. 500 гр арвайн гурил
5 Цонлха жалбо Арилжаа намааны үйлсийг тэтгэн бүтээхэд айлдуулна. Тавгийн идээ 100 гр архи
6 Сүлд дуудуулах Хийморь сүлд доройтоход айлдуулна. Бүс Тавгийн идээ
7 Усан балин Лусын хорлол амирлуулахад айлдуулна. 100гр шар будаа
8 Дүнсэр Тухайн жилийн засалд буухад айлдуулна. Заслын ном
9 Нашдүрсүм Тухайн жилийн онцлох засал бөгөөд зурхайнд буувал айлдуулна. 9 хар 9 цагаан чулуу
10 Гүймэг засах Тухайн жилийн онцлох засал ба жилийн зурхайнд буухад айлдуулна. 9 хар 9 цагаан чулуу
Айлтгал Тайлбар Хэрэглэгдэх зүйл

Сахиус номын сэржим

Хэрэглэгдэх зүйл: 100 гр архи/нанчид/, Зарим тохиолдолд сүү

wdt_ID Айлтгал Тайлбар
1 Балган донойн сэржим Махгал сахиусанд даатган хулгайн бузрыг зайлуулахад, хар цагаан хэл ам дарах, дайсныг номхотгох, аюул ослоос хамгаалах, санасан хэрэг бүтээхэд айлдуулна.
2 Гомбын сэржим Аюул ослоос авран гай барцад арилгах, өглөг буян арвижуулахад айлдуулна.
3 Гонгорын сэржим Аюул ослоос авран гай барцад арилгах, өглөг буян арвижуулахад айлдуулна.
4 Говийн лха сэржим Аюул ослоос авран гай барцад арилгах, өглөг буян арвижуулахад айлдуулна.
5 Дүртэд дагвийн сэржим Хулгайн бузар арилгахад айлдуулна.
6 Дөрвөн уулын сэржим Лус савдагаас буян гуйх, тахил өргөхөд айлдуулна.
7 Дэвжид сэржим Гай барцад хорлолыг арилгах, санасан хэрэг үйлс бүтээхэд айлдуудна.
8 Далхын сэржим Аюул ослоос аврах гай барцад арилгах өглөг буян арвижуулахад айлдуулна.
9 Жасрангийн сэржим Бүхий л аюулаас авран хамгаалахад айлдуулна.
10 Лхамын сэржим Ажил үйлс эд хөрөнгө мөнгө сан арвижуулахад айлдуулна.
Айлтгал Тайлбар