Манла бурханы хүүхдүүд

Бусдад туслахуй Анагаах ухааны МАНБА ДАЦАН хийд

“Манла бурханы хүүхдүүд” Нийгэмлэг

“МАНЛА БУРХАНЫ ХҮҮХДҮҮД” нийгэмлэг нь Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн тэргүүн Хамба лам Д.Нацагдоржийн санаачлага болон олон нийтийн дэмжлэгээр 2005 оны 09 сарын 06-ны өдөр байгуулагдаж хууль зүй, дотоод хэргийн яамны 2005 оны 10 сарын 13-ны өдрийн 164 тоот тушаалаар №5161, РД:10584112 тоот гэрчилгээг авч улсын бүртгэлд бүртгэгдсэн олон нийтэд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллага юм.

Эрхэм зорилго

Дэлхий нийтэд Манла бурханы эрин үеийг тунхаглаж, Манла Бурханы сургаал, бясалгал залбирлын хүч, нинж асралын сэтгэл, аз жаргалтай амьдрах ухааныг нийт хүн төрөлхүйтэнд зааж сурган, тэдэнтэй хамтран нийгэмд тустай сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх.

Үйл ажиллагаа

  • 2-3 жил тутамд 1-ээс цөөнгүй удаа бага хурал зохион байгуулах
  • Уламжлалт Анагаах Ухааны бясалгал, эмчилгээ сургалтанд хамрагдах сурах бололцоог хангах, дэлгэрүүлэх, судалгаа шинжилгээ явуулах
  • Нийгэмд эрүүл мэнд, боловсрол болон бусад талын тусламж шаардлагатай газарт дэмжлэг буяны үйл ажиллагаа явуулах
  • Хүн төрөлхтөнд бие, сэтгэлийн зовлонгүй сайхан амьдарч ажиллахад нь
    зөвлөж туслах, эрч хүч, итгэл найдварыг тэдэнд бий болгох, ажил бизнес нь амжилттай болоход нь туслах
  • Эрүүл орших өв уламжлалыг хөгжүүлэн дотоод гадаадын сонирхсон хүмүүст монгол анагаах ухааныг зааж сургах, урт богино хугацааны сургалт явуулах, туршлага солилцох
  • Манла бурханы судар тарнийн эмчилгээ, өв уламжлалыг таниулах, нэгдсэн сүлжээ бий болгох, түүх, дурсгалт ном, соёлын эх өвийг хамгаалах, сэргээхэд туслах, дэмжих, эмч оюутан солилцох, ховордож буй эмчилгээний зориулалттай эмийн ургамлыг нөхөн сэргээх, тарималжуулах, байгаль орчныг хамгаалах, шинээр ном зохиол, бүтээл бичихэд тусламж үзүүлэх, хамтран ажиллах
  • Жилд 12 удаа Их Манла, Манлын дончид хуралд даатгагдана.

Манла бурханыг шүтсэнээр

  • Урьд насанд үйлдсэн нүгэл хилэнц бүхэн нимгэрэн барагдах болно.
  • Мунхагийн харанхуйгаас хагацаж гурван муу заяанд үл төрөх болно.
  • Гадна дотны хорлол, барцад саад, муу сэтгэл бүхэн амирлаж, өвчин зовлонд нэрвэгдэхгүй, урт насалж бие сэтгэлийн жаргал эдэлж явах болно.
  • Бүтэхгүй ажил, амьдрал, санаа бодол, хүсэл зорилго тэргүүтэн бүгд зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олно.
  • Хийморь лундаа сэргэж, буян ихээр хурааж сайн сайхан бүхэнтэй уулзан учирч буяны үрийг эдэлнэ.
  • Амьтан бүхнийг хайрлах нинж асралын сэтгэл төрөх болно.
  • Амьтны тусд буяныг үйлдэж эд агуурс элбэг дэлбэг, ханал мэдэлтэй, сэтгэлийн жаргал эдэлж явах болно.
  • Танд болон таны гэр бүл, хамт олонд номын адистид жинлав оршиж бие сэтгэлийн амгалантай, сайн сайхан гэгээлэг аз жаргалтай амьдарч, буян хурж адистид өлзий хутгийн хур буун та бурханы хутгийг олох тэргүүтэн цаглашгүй тус эрдмээр цэнгэн жаргах болно.
  • Биндэръяан гэрлийн хаан Манла бурханы ивээлд цаг үргэлжид багтах нь хувь төгөлдөр хүмүүнд тохиох машид ховор аз завшаан юм.
  • Гишүүнчлэлийн бүртгэлийг Оточ Манрамба Их Сургуулийн 5 давхарын 505 тоот өрөөнд бүртгэнэ.

Хамтран ажиллах

Та бүхнийг “МАНЛА БУРХАНЫ ХҮҮХДҮҮД” нийгэмлэгт
элсэн бидэнтэй хамтран ажиллахыг урин залж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи утсаар холбоо барина уу?
Холбоо барих утас: 99040811, 80988971